Гар утасныхаа 3G-г ашиглахаар утасны төлбөр үнэтэй гарах учраас ашиглахаа болихоор шийдсэн.
Тэгсэн чинь Андройд ҮС(Үйлдлийн систем) Ad-hoc сүлжээг дэмждэггүй юм байна.
Хайж байгаад Connectify гэж програм олж авсан. Хэрвээ ком-ын чинь Wifi device чинь тохирох юм бол энэ програмыг суулгахад л гар утсаа нэттэй хялбархан холбочихно.(Миний ком-ын Wifi Device нь таараагүй :-( учраас цаашаагаа ...)
Тэгээд хайж байгаад энийг олж авав. Энэ нь Андройд дээр Ad-hoc сүлжээнд холбогддог болгох арга.
- Гар утсаа root хийсэн байх хэрэгтэй.
- Android SDK суулгасан байх хэрэгтэй.(windows гэдгийн ард байгаа .exe гэсэн файлыг нь татаад л суулгачих. Хаана суулгаснаа тэмдэглэж аваарай. Миний хувьд C:\eclipse\android sdk\ энд суулгасан. )
- Start цэс рүүгээ ороод Accessories -> Command Prompt руу орно. Дараах коммандуудыг бичээрэй.
2. "cd eclipse\android sdk\platform-tools" гэж бичээд Enter дарна.
3. "adb shell wpa_supplicant -v" гэж бичнэ.
4. "wpa_supplicant v0.5.xx" (xx-ын оронд нь тоо)гэж гарч ирж байвал энийг татаарай.
"wpa_supplicant v0.6.xx" гэж гарч ирвэл энийг татаарай.
5. Татсан файлаа гар утасныхаа SD card-н луугаа хуулаад, утсаа унтраагаад Recovery руу нь орно. (HTC Desire -ын хувьд дуу багасгадаг товчтой асаах товчоо хамт дараад, гарсан цэснээс Recovery-г сонгоно.)
6. Install zip from SD -г сонгоод татсан файлаа сонгоно. Тэгээд л утсаа асаагаад л боллоо.
Ad-hoc -д холбогддог болчихвол ком дээрээ Ad-hoc сүлжээ үүсгэхэд амархан учраас өөрөө хайгаад үзээрэй.
Ком дээрээ Ad-hoc үүсгээд хийгээд утаснаасаа холбогдсон ч "Optaining IP address from ...." гээд удалгүй тасарчихаад холбогдохгүй байна лээ. Тэгэхээр нь дээр дурьдсан Connectify-г ашиглаад үзсэн чинь бүх юм ОК!!!
Хангай netsh ашиглаад виндоуз дээрээс шууд вайфай цацаж болж байна лээ. хэцүү про суулгах шаардлагагүй. ганц комманд бичиж байна лээ.
ReplyDeleteНаадхыг чинь ашиглахаар Wifi-аараа нэтэд холбонгоо Давхар Wifi Hotspot үүсгэж болох юм уу?
ReplyDeleteVirtual Router Manager гээд програм байдаг юм байнлээ. iPhone лав болж байсан удахгүй Андройд утас авнаа. Тэгээд л туршиж үзнэ дээ. Та нар туршаад үзээрэй!
ReplyDelete