4/17/2012

Android SDK суулгах заавар


  1. Android Developers-оос Android SDK( exe файл нь амар)-ыг нь татаж аваад суулгана.
  2. Хэрвээ ком дээр чинь Java JDK суугаагүй байна гээд суухгүй байвал энэ хуудаснаас орж JDK-ын  32bit-д зориулсныг нь татаж аваад суулгана.
  3. Start цэсэнд чинь SDK Manager гэсэн програм нэмэгдсэн байгаа. Тэрийг ажиллуулна. Гарч ирсэн цонхноос доорх 3ыг чагтлаад Install дараад суулгана.
    1. Tools -> Android SDK Tools
    2. Tools -> Android SDK Platform-tools
    3. Extras -> Google USB Driver

2/27/2012

Андройд Маркет-аас APK(app) татах арга

Энэ Google Chrome Extension-ийг ашиглаад шууд компьютераасаа апп татаж авч болохоор болсон байна.  Шууд заавартаа орий доо.

  1.  "Google Chrome" суусан байх хэрэгтэй. 
  2. Android гар утасныхаа Device ID- ийг мэдэх хэрэгтэй.Мэдэхгүй байвал энэ апп-ийг татаад суулгачихвал энэ хэлээд өгнө. (залхуу чинь хүрээд байвал  9774d56d682e549c ийг ашиглаж болох байх)
  3. "APK Downloader" -ийг Chrome-оосоо орж суулгана.
  4. "Google Chrome"-оо эхлээд хаана. Тэгээд "Google Chrome"-ийн shortcut үүсгээд, үүсгэсэн shortcut дээр mouse2 товчоо дараад "Options" руу ороод "Target" гэсний ард "C:\...\Chrome.exe" гэж байгаагын ард нь залгуулаад "C:\...\Chrome.exe --ignore-certificate-errors " болгож засна.                                     
  5. "Google Chrome"-оо хаана. 4-т үүсгэсэн shortcut-аараа "Google Chrome"-оо ажиллуулна. Дараах зургын дагуу "APK Downloader" Extension-ий Options рүү нь орно. 

   6.  Options-ийг нээхэд Анхааруулга гарч ирвэл 4(4т хийсэн үйлдэл) амжилтгүй болсон байна гэсэн үг. Анхааруулга гарч ирэхгүй бол Мэйл хаяг, нууц үг, Device ID-аа оруулаад Log In хийнэ.

За ингээд бэлтгэл ажил дууссан. Одоо APK-аа татах л үлдсэн. Android Market руу ороод татаж авах апп-ынхаа хуудас руу ороход доорх зурагтай адил Address bar-ийн төгсгөлд татах авах товч байгаа. Тэрийг дараад л ок.

    10/21/2011

    Монголын цаг агаар апп (эх кодыг нь олж авав.)

    Энэ апп-ны эх код-ыг нь хаана сануулснаа мартаад олж чадахгүй байсаар байгаад удчихлаа. Энэ апп нь мэдээллээ Ус цаг уурын хүрээлэнгийн сайт-аас авдаг байсан чинь тэдний сервер нь өөрчлөгдөөд "Серверт холбогдож чадсангүй" гэсэн алдаа өгч байсныг нь заслаа. Бас Андройд

    7/30/2011

    Ойр зуур

    Дараа жил шилжин сурах их сургуулиа шийдчихсэн. Одоо завтай болсон учир жаахан програм бичнэ ээ.

    5/27/2011

    Хичээлийн цагийн хуваарь апп

    Ойрдоо хичээл шалгалт гээд завгүй байна өө. 8 сар гартал энэ хэвээрээ байх шинжтэй.

    Энэ апп-ыг өөрийнхөө хэрэгцээнд хийсэн учраас харагдац дээр нь тийм ч санаа тавьсангүй. Манай сургуулийн багш нар ийш тийшээ яваад хичээлүүд урд хойноо орж өөрчлөгдөх нь их учраас нэг удаагийн хичээлийн өөрчлөлт хадгалах зорилготой апп хийсэн юм.

    5/09/2011

    Aпп татаж суулгах

    Андройд гар утасны /data/app/ гэсэн хавтас дотор нь таны суулгасан апп-уудын ихэнхийнх нь install нь (.apk) хадгалаастай байгаа. Хүмүүст хэрэг болж магадгүй гээд өөрийнхөө утсан дээр байгаа апп-уудын татаж авахаар энд тавья.

    5/07/2011

    Монголын цаг агаар апп

    Монголын хотуудын цаг агаарын мэдээг харуулдаг апп хийх гэж үзэж байна. Мэдээллээ ус цаг уурын хүрээлэнгийн сайт-аас нь авч байгаа. Одоохондоо нэг юм хийлээ. Гэхдээ цаашид сайжруулна аа. Доор линкийг тавьсан байгаа татаж аваад суулгаад үзээрэй. Яаж сайжруулах талаар санаа оноо байвал сэтгэгдэл үлдээгээрэй!