2/27/2012

Андройд Маркет-аас APK(app) татах арга

Энэ Google Chrome Extension-ийг ашиглаад шууд компьютераасаа апп татаж авч болохоор болсон байна.  Шууд заавартаа орий доо.

  1.  "Google Chrome" суусан байх хэрэгтэй. 
  2. Android гар утасныхаа Device ID- ийг мэдэх хэрэгтэй.Мэдэхгүй байвал энэ апп-ийг татаад суулгачихвал энэ хэлээд өгнө. (залхуу чинь хүрээд байвал  9774d56d682e549c ийг ашиглаж болох байх)
  3. "APK Downloader" -ийг Chrome-оосоо орж суулгана.
  4. "Google Chrome"-оо эхлээд хаана. Тэгээд "Google Chrome"-ийн shortcut үүсгээд, үүсгэсэн shortcut дээр mouse2 товчоо дараад "Options" руу ороод "Target" гэсний ард "C:\...\Chrome.exe" гэж байгаагын ард нь залгуулаад "C:\...\Chrome.exe --ignore-certificate-errors " болгож засна.                                     
  5. "Google Chrome"-оо хаана. 4-т үүсгэсэн shortcut-аараа "Google Chrome"-оо ажиллуулна. Дараах зургын дагуу "APK Downloader" Extension-ий Options рүү нь орно. 

   6.  Options-ийг нээхэд Анхааруулга гарч ирвэл 4(4т хийсэн үйлдэл) амжилтгүй болсон байна гэсэн үг. Анхааруулга гарч ирэхгүй бол Мэйл хаяг, нууц үг, Device ID-аа оруулаад Log In хийнэ.

За ингээд бэлтгэл ажил дууссан. Одоо APK-аа татах л үлдсэн. Android Market руу ороод татаж авах апп-ынхаа хуудас руу ороход доорх зурагтай адил Address bar-ийн төгсгөлд татах авах товч байгаа. Тэрийг дараад л ок.