4/24/2011

Андройдын хонхны дууг өөрчлөх

Андройд дээр сэрүүлэг, утасны хонхны аяыг хэрхэн солих талаар тайлбарлая.Жишээ болгоод яаж сэрүүлгийнхээ аяыг солихыг тайлбарлая.

1. Андройдоо компьютертаа -ээр нь холбоод "Disk Drive" гэдгийг сонгоно.
2. SD картан дээрээ "alarms" гэсэн хавтас(Folder) нээгээд, тэр хавтас руугаа дуртайгаа дуунуудаа хуулна.(хонхны аяыг солихын тулд "ringtones", системийн анхааруулга зэргийн дууг солихын тулд "notifications" гэсэн хавтас нээгээд, тэр хавтсан дотроо аянуудаа хийнэ. )
3. Гар утсаа компьютераасаа салгана.
4. сэрүүлэгний дууны сонголтонд чинь таны хуулсан дуу чинь нэмэгдчихсэн байх болно.

No comments:

Post a Comment