12/20/2010

HTC Desire, Wildfire рүүт хийхийн давуу тал

Монголд Мобиком HTC Desire, HTC Wildfire зарж эхэллээ. Энэхүү утаснуудыг та эзэмшиж байгаа бол root хийвэл ямар ашигтай талаар цухас дурдая.
  1. Та хөгжүүлэгчдийн сайжруулсан Үйлдлийн Системүүдийг(ҮС) суулгах боломжтой болно. Тэ эндээс Хөгжүүлэгчдийн сайжруулсан үйлдлийн системүүдийг татаж авах боломжтой.
  2. Утасныхаа CPU-ны хурдыг тохируулах боломжтой болно. Илүү хурдан ажиллагаатай(цэнэг нь дуусах нь илүү хурдан болно) болгож, эсвэл илүү удаан ажиллагаатай болгож зайгаа хэмнэх боломжтой болно.
  3. Та хөгжүүлэгчдийн ҮС суулгаснаар Wifi-Tethering -г амархан хийх боломжтой. Энэ нь таны утсыг Wifi-router болгож болно гэсэн үг. 5 хүртэлх ком-ыг хооронд нь утсаараа дамжуулж wifi-аар холбох боломжтой болно. Мөн утсаа модем болгож ашиглаж болно.
  4. Андройд маркет дээр байгаа Root эрх шаардлагатай програмуудыг ажиллуулах боломжтой болно.
  5. Миний бодлоор хамгын том ашигтай тал нь A2SD+, A2SD зэрэг програмуудыг ашигласнаар утасны санах ой дүүрэх гэдэг асуудалгүй болно. Миний Desire байсхийгээд л санах ой дүүрлээ! гэсэн сануулга гарч ирээд байдаг байсан. Desire-ийн хувьд хэдхэн апп суулгаад л санах ой нь маш амархан дүүрчихдэг.
Та утсаа root(юу гэж орчуулахаа мэддэггүй ээ) хийвэл Компанийн баталгаа нь хүчингүй болж магадгүйг анхаарна уу!!!