- Та хөгжүүлэгчдийн сайжруулсан Үйлдлийн Системүүдийг(ҮС) суулгах боломжтой болно. Тэ эндээс Хөгжүүлэгчдийн сайжруулсан үйлдлийн системүүдийг татаж авах боломжтой.
- Утасныхаа CPU-ны хурдыг тохируулах боломжтой болно. Илүү хурдан ажиллагаатай(цэнэг нь дуусах нь илүү хурдан болно) болгож, эсвэл илүү удаан ажиллагаатай болгож зайгаа хэмнэх боломжтой болно.
- Та хөгжүүлэгчдийн ҮС суулгаснаар Wifi-Tethering -г амархан хийх боломжтой. Энэ нь таны утсыг Wifi-router болгож болно гэсэн үг. 5 хүртэлх ком-ыг хооронд нь утсаараа дамжуулж wifi-аар холбох боломжтой болно. Мөн утсаа модем болгож ашиглаж болно.
- Андройд маркет дээр байгаа Root эрх шаардлагатай програмуудыг ажиллуулах боломжтой болно.
- Миний бодлоор хамгын том ашигтай тал нь A2SD+, A2SD зэрэг програмуудыг ашигласнаар утасны санах ой дүүрэх гэдэг асуудалгүй болно. Миний Desire байсхийгээд л санах ой дүүрлээ! гэсэн сануулга гарч ирээд байдаг байсан. Desire-ийн хувьд хэдхэн апп суулгаад л санах ой нь маш амархан дүүрчихдэг.
Та утсаа root(юу гэж орчуулахаа мэддэггүй ээ) хийвэл Компанийн баталгаа нь хүчингүй болж магадгүйг анхаарна уу!!!