5/27/2011

Хичээлийн цагийн хуваарь апп

Ойрдоо хичээл шалгалт гээд завгүй байна өө. 8 сар гартал энэ хэвээрээ байх шинжтэй.

Энэ апп-ыг өөрийнхөө хэрэгцээнд хийсэн учраас харагдац дээр нь тийм ч санаа тавьсангүй. Манай сургуулийн багш нар ийш тийшээ яваад хичээлүүд урд хойноо орж өөрчлөгдөх нь их учраас нэг удаагийн хичээлийн өөрчлөлт хадгалах зорилготой апп хийсэн юм.

5/09/2011

Aпп татаж суулгах

Андройд гар утасны /data/app/ гэсэн хавтас дотор нь таны суулгасан апп-уудын ихэнхийнх нь install нь (.apk) хадгалаастай байгаа. Хүмүүст хэрэг болж магадгүй гээд өөрийнхөө утсан дээр байгаа апп-уудын татаж авахаар энд тавья.

5/07/2011

Монголын цаг агаар апп

Монголын хотуудын цаг агаарын мэдээг харуулдаг апп хийх гэж үзэж байна. Мэдээллээ ус цаг уурын хүрээлэнгийн сайт-аас нь авч байгаа. Одоохондоо нэг юм хийлээ. Гэхдээ цаашид сайжруулна аа. Доор линкийг тавьсан байгаа татаж аваад суулгаад үзээрэй. Яаж сайжруулах талаар санаа оноо байвал сэтгэгдэл үлдээгээрэй!



5/03/2011

Ком-ынхоо нэтийг ашиглаж утсаараа нэтэд холбогдох

Гар утасныхаа 3G-г ашиглахаар утасны төлбөр үнэтэй гарах учраас ашиглахаа болихоор шийдсэн.
Тэгсэн чинь Андройд ҮС(Үйлдлийн систем) Ad-hoc сүлжээг дэмждэггүй юм байна.
Хайж байгаад Connectify гэж програм олж авсан. Хэрвээ ком-ын чинь Wifi device чинь тохирох юм бол энэ програмыг суулгахад л гар утсаа нэттэй хялбархан холбочихно.(Миний ком-ын Wifi Device нь таараагүй :-( учраас цаашаагаа ...)