2/06/2011

HTC Desire-ийн драйверыг суулгах

HTC Desire-ийн adb driver-ийг суулгах зааврыг дэлгэрэнгүй бичье.
  1. энд дарж драйвер-аа татаж аваарай. Татаж авсан файлаа задлаад, хаана задалсанаа тогтоож аваарай.
  2. Гар утсаа компьютертаа залгаад хэсэг хугацаанд хүлээнэ үү. Windows тохирох драйверыг хайгаад олдсонгүй гэсэн бичиг гарч ирнэ.
  3. [Start] цэс рүү ороод [Computer] гэдэг курсороо аваачаад хулганыхаа баруун товчыг дараад, гарч ирсэн сонголтнуудаас [Manage] гэснийг сонгоно.
  4. Гарч ирсэн цонхноос [Device Manager] ийг сонгоход баруун талд нь [device]-уудыг жагсаалт гарч ирнэ. Тэр дунд [ADB] гэсэн нэртэй урд талд нь анхаарлын тэмдэгтэй дээр курсороо аваачаад, хулганыхаа баруун товчлуур дээр дараад, гарч ирсэн цонхноос [Update Driver Software...]-ийг сонгоно.
  5. Шинээр нээгдсэн цонхны [Browse my computer for driver software]-ийг сонгоно.
  6. гарч ирсэн цонхны [Browse]-ыг дараад, татаж авсан файл байгаа folder-оо зааж өгөөд [ok] дарна.

7. [OK] дарахад доорх зурган дээрхтэй адилхан анхааруулга гарч ирнэ. [Install this driver software anyway] гэдгийг сонгоно. Ингээд таны хийх юм дууслаа. Үлдсэн ажлыг ком чинь хийгээд өгнө.



No comments:

Post a Comment